Энэ зун ихэнх нутгаар гантай байснаас зарим аймаг 100 хувь ургац алдаж мэдэх талаар орон нутгийн удирдлагууд мэдээлж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 10 сум гандуу, дөрвөн сум гантай байгаа юм. Тус аймаг энэ жил 10,5 центрийн үр тариа хураахаар төлөвлөсөн байснаас 20 мянган га талбайд ургац алдаж, 131 мянган талбайгаас үр тариа хураах тооцоо гаргажээ.
Мөн Төв аймгийн 90 хувь буюу 24 сум гантай, гурван сум гандуу байна. Тус аймаг үр тарианыхаа 50 хувийг алдаж 34 мянган га талбайгаас ургац авна.
Манай улсын нийт ургацын дийлэнхийг Сэлэнгэ, Төв аймаг, Булган зэрэг гурван аймаг бүрдүүлдэг. Энэ жил дээрх аймагт үр тариа, улаанбуудайн ургацын хэмжээ өмнөх жилүүдээс буурсан тул Засгийн газар 400 тонн буудай ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр авах төсвийг шийдвэрлээд байна.