Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 18-ны өдрийн 207-р тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмсэн. Тухайлбал дизель түлш 180 мянга, 90-ээс дээш октантай авто бензин 160 мянга, 90 хүртэл октантай авто бензины онцгой албан татвар 160 мянган төгрөг болж тус тус өссөн.
Долдугаар сарын 20-ноос мөрдөгдсөн Онцгой албан татварын нэмэлт харин түүхий тосны үнэд нөлөөлөхгүй, эсрэгээр буурах төлөвтэй байгаа. Хилийн үнэ буурсан, дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч байна. Мөн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд онцгой анхааран ажиллаж байгаа. Тиймээс татвар нэмэгдсэн ч үнэ өсөхгүй гэж салбарын яам мэдээлжээ.