Гэр шатаж 27 настай эмэгтэй нас баржээ

2024-03-25 13:461min0
Screenshot 2024-03-25 134601

Гэр шатаж 27 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Өнөөдөр өглөө 06:59 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Зээлийн гуравдугаар гудамжинт гэр шатсан байна. Уг түймэртэй холбоотой дуудлагыг Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангид мэдээлэл иржээ.

Тус ангийн бие бүрэлдэхүүнийг очиход таван ханатай гэр бүрэн шатсан байжээ. Албаныхан галыг 20 минут ажиллаж унтраасан байна. Галд өртсөн иргэний цогцосыг СХД-ийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй