Хятад АНУ-ын өрийн гол баригч гэсэн статусаа буцаан авлаа

2017-08-20 12:471min0
china 00

АНУ-ын Сангийн яамны мэдээнд Америкийн өрийн гол атгагч нь Хятад болсон. 2016  оны аравдугаар сараас хойш Япон анх удаа тэргүүн байрнаас шахагдсан гэж мэдээлжээ. Америкийн өрийн үүргийн хятад портфель нь 1.15 их наяд доллар байгаа бол Японы портфелийн хэмжээ 1.09 их наяд долларын хэмжээтэй байна.

Орос АНУ-ын төрийн үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтаа 5.8 тэрбумаар багасгасан. Одоо Америкийн үнэт цаас баригчдын жагсаалтын 14-т бичигдэж байна. Оросын эдийн засгийн эсрэг авч байгаа хориг арга хэмжээний улмаас Орос АНУ-ын үнэт цаасны 109 тэрбум долларыг “царцаах” арга хэмжээ авч магадгүй гэж шинжээчид үзэж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй