-Гадаад айлчлалын үеэр Меланья Трампын өмссөн гоёлууд-
Парисаас явахдаа Америкийн тэргүүн хатагтай Christian Dior-ын костюмаараа загварын шүүмчлэгчдийг бишрүүлсэн дурсамж үлдээсэн юм. Тэргүүн хатагтайн сонголт нь түүний гадаад айлчлалын үед өмсөх гоёлоо сонгохдоо ихээхэн анхаардгийг харууллаа. Яагаад тэр нь чухал гэж?
Меланья Трампын гадаадын айлчлалд зориулан сонгодог гоёлууд 2017 оны тавдугаар сарын 20-нд Сауд Арабын нисэх буудалд онгоцноос гарч ирсэн цагаас олны анхаарлаас салахаа больсон юм. Тэр нь АНУ-ын Ерөнхийлөгчийн анхны гадаад айлчлалт байсан билээ.
Нутгийн стилийн хувцсыг санагдуулсан комбинзонтой, гэхдээ толгойгоо алчуураар бүтээлгүйгээр гарч гарч ирсэн Меланья нутгийн уламжлалыг хүндэтгэдэг ч өөрийн хил хязгаарыг тодоор заасан дохиог өглөө гэж загварын шүүмжид өгүүлж байсан юм. Шинэ айлчлал бүрээр түүний дохионы илгээмж нь улам бүр тодорч байсныг Меланьягийн Израиль, Ватикан, Герман, Польш, Францад хийсэн Д.Трампын айлчлалын үед өмссөн загварууд нь харууллаа. Тэр юу гэсэн үг вэ? Наад зах нь тэргүүн хатагтай дүрд тэр дээд зэргээр орж чадсаныг харуулж байгаа юм.
Саудын Араб
Трампын хосуудын гадаад айлчлалын анхны цэг Саудын Арабын айлчлалд зориулсан АНУ-ын тэргүүн хатагтайн гоёл ямар байх бол гэсэн хүлээлт нь Төрийн тэргүүний айлчлалаас дутуугүй нийгмийг догдлуулав. Ерөнхийлөгчийн эхнэр өөрийн стилийг өөрчлөөгүй. Энэ удаа түүний сонголт бүр нь байгалиас заяасан дур булаам төрхийг тодруулж ирэв. Ерөнхийлөгчийн онгоцны шатаар тэрбээр €949 евроны үнэтэй, Stella McCartney брэндийн хар комбинезонтой бууж ирсэн. Гоёл нь цээж, мөр, гарыг нь бүрсэн байв. Гоёлыг өргөн алтан бүс, хүзүүний жижиг алтан зүүлт нэмэн чимэглэсэн харагдлаа. Мусульман оронд Меланья толгойн алчуургүй очсон ч түүний гоёлыг Барууны хэвлэл мэдээлэл өндөр үнэлэв.
Комбинезон нь нутгийн эмэгтэйчүүдийн уламжлалт хувцас абайг сануулж байв.
Саудын ван Салман ибн Абдул-Азиз аль-Саудын Мурабба ордонд болсон оройн зоогт Меланья даашинзтай очлоо. Хүүхэн цэцгийн өнгөтэй, Reem Acra брэндийн даашинз нь тэргүүн хатагтайн бие галбирыг улам тодруулсны зэрэгцээ мөр нь бага зэргээр задгай байсан ч болхи бүдүүлэг гэхээр харагдаагүй. Загварын шүүмжлэгч нар өнгөнд нь дургүй байсан байж болно. Учир нь Dolce & Gabbana ордоны мусульман эмэгтэйчүүдэд зориулсан цуглуулгад хурц тод өнгийн принттэй арай, хижаб давамгайлж байсан билээ.
Америкийн интернационал сургуулиар орохдоо Меланья сафари стилийн Ralph Lauren Collection-ы $950 долларын цайвар даашинзийг, экстрем үзэл бодлын эсрэг төвөөр айлчлахдаа Dolce & Gabbana брэндийн цагаан костюмын хослолтой байв. Албан ёсны гэдэг мэдрэмжийг нь Manolo Blahnik-ийн жижиг өсгийтэй завин шаахай, хар блузкин цамц өгч байв.
Израиль
Израильд очихдоо Меланья өөрийн үндэсний үйлдвэрлэгчээ дэмжив. Онгоцноос тэрбээр Michael Kors брэндийн $997 долларын үнэтэй костюмтай буулаа. Дүр төрх хэлэхийн аргагүй дэгжин байлаа. Цасан цагаан банзал нь өвдөгнөөс арай доогуур урттай, өргөн бүстэй пижак нь моделийн нарны шарлага авсан галбирт яг таарсан харагдлаа. Manolo Blahnik-ын тодруун завин шаахай дүрийг нь нэмэн чимэглэсэн юм.
Ажил хэргийн уулзалтад Меланья Dolce & Gabbana ордны нарийхан сүлжмэлээр чээжин хэсэг ба ханцуйг нь чимэглэсэн хар даашинз, мөн Roksanda гэх серби брендийн ретро стилийн, $2730 долларын үнэтэй миди даашинзыг сонгосон байлаа.
Ватикан
Ватиканд айлчлахдаа Меланья уламжлалыг барив. Ромын хамба Францискт бараалхахдаа Америкийн тэргүүн хатагтай урт ханцуйтай хар даашинз өмсөөд сүлжмэл алчуураар үсээ далдалсан байв. Энэ загвараа тэр Dolce & Gabbana ордноос олжээ.
Брюссель
Брюссельд хийсэн айлчлалын үеэр бас нэг загварлаг эмэгтэй Брижит Макронтай Меланья Трамп уулзсан нь тэднийг харьцуулах том боломжийг шүүмжлэгч нарт өгөв. Трампын эхнэр дахин энэ өрсөлдөөнд тэргүүлжээ. Эхлээд тэр атласан банзал нь бага зэргийн хагархайтай биеийн өнгөн-ню костюмтайгаар гарч ирэв. Хувцсыг Бельгийн дизайнер Maison Ullens бүтээжээ. Цогцолборын өнгөө барьсан бүсээр тэр бүсэлхийгээ тодотгож өгсөн байв. Хатан хааны оройн зоогт Меланья өөрийн дуртай загварын Dolce & Gabbana ордны хар сүлжмэл даашинзтай очжээ.
Сицили
Сицили дэх G7 саммит дээр, Меланья дахиад л Dolce & Gabbana-г сонголоо. Брэндийн эх оронд түүнийг сонгосон нь бас нэг оноог түүнд өглөө. Тэргүүн хатагтай зуны пальто-хантаазтай байсан ба түүнийг нь хатгамал товгор цэцгээр чимэглэсэн байв. Шинжээчид хантаазыг $50 мянган доллараас арай дээгүүр үнэлжээ.
CNN мэдээлснээр, энэ загвар худалдаанд гараагүй бөгөөд хантааз-пальто 3D-Flowers 2017 оны намар уг ордны прет-а-порте цуглуулгаар гарч ирэх гэнэ. Мөн хувийн захиалгаар оёулсан цайвар даашинз, завин туфли, хантаазын цуглуулгын жижиг клатч цүнх дүрд оржээ. Эртний театрт Ла Скала гэх филармонийн найрал хөгжмийн концерт дээр 40 мянган долларын үнэтэй мөнгөлөг Dolce & Gabbana миди даашинзаар Меланья гангарсан байлаа.
Польш
Хурц тод өнгийн гоёлд дуртайгаа Меланья Варшавт дахин харууллаа. Польшийн Ерөнхийлөгчийн эхнэр Агата Корнхаусер-Дудагийн хамт Коперникийн нэрэмжит Шинжлэх ухааны төвөөр орохдоо тэрбээр гурван өнгө хосолсон даашинзтай байв. Испанийн DELPOZO брэндийн даашинзийг бүдэг хөх вискоза даавуугаар оёжээ. Чимэг болгон ягаан өнгийн дөрвөн өргөн, цэнхэр өнгийн нэг зураасыг ашиглажээ.
Гоёлын гол чимэг нь диваажингийн шувууны далавч мэтээр АНУ-ын ерөнхийлөгчийн эхнэрийн ташааг чимсэн хоёр улбар шар зураас болжээ. Даашинзийн үнэ нь €2.2 мянган евро. Нинжин галт борын цэцгийн хөх-ягаан дэгжин шаахай дүрийг тодотголоо.
Герман
G20 саммит дээр Меланья «Аугаа Гэтсби» киноны уур амьсгалтай, Michael Kors брэндийн өвдөгөөс доогуур цацагтай, бараг 3000 долларын үнэтэй цагаан даашинзыг гол гоёлоо болгосон байлаа. Тэргүүн хатагтай дуртай завин туфель дүрийг дуусгасан байв. Энэ удаа Меланья улаан ултай домогт Christian Louboutin туфлийг сонгосон ба үнэ нь ойролцоогоор $1.4 мянган доллар юм.
Франц
Парис очихдаа Меланья франц үндэсний Christian Dior ордонд нь хүндэтгэл үзүүлэв.Экс-модель дэгжин улаан костюмтай байв. Бүсэлхийг барьсан пижак, өвдгийг ялимгүй бүтээсэн дэрэвгэр банзал, хувцасны өнгөө барьсан завин гутал зэрэг нь тэргүүн хатагтай ба түүний стилист Эрве Пьер хоёрын загварын ордны 70 жилийн ойд үзүүлсэн хүндэтгэл байлаа.
Албан ёсны оройн зоогт Эрве Пьерын бүтээсэн гурван өнгөт даашинзаар тэргүүн хатагтай гангарчээ. Гоёл нь цагаан, цэнхэр өнгөөр бүтээгдэж бүсэлхийгээр нь улаан өнгийг оруулжээ. Дашрамд дурьдахад, Эрве Пьер тэргүүн хатагтайн инугурацийн гоёлыг бүтээсэн юм. Уг даашинзийн гол чимэг нь улаан буудайн түрүүний төрлийн товгор дүрс болжээ.
Парадад очихдоо тэргүүн хатагтай цэцгэн хээтэй, цагаан миди Valentino даашинзийг сонгожээ. 1945 онд Парисыг чөлөөлөх үеэр Елисейн талбайд хүмүүсийн авчирч байсан цэцгийн энэ гоёл билгэдэж байгаа гэж Эрве Пьер тайлбарлав.
Бэлтгэсэн М.ЭРДЭС