Хүнсний бүтээгдэхүүний шошго уншиж, чихэр багатай хүнс сонгож байхыг зөвлөж Нийслэлийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс дараах мэдээллийг гаргажээ.
100 гр хүнсэнд агуулагдах чихэр (сахар)-ийн хэмжээ 10 гр-аас их бол чихэр ихтэй хүнс гэж үзнэ. Харин 100 мл шингэн хүнсэнд агуулагдах чихэр (сахар)-ийн хэмжээ 11.25 гр-аас их бол чихэр ихтэй гэж үздэг аж.
100 ГР хүнсэнд агуулагдах чихрийн хэмжээ
< 5 гр байвал чихэр багатай
5-10 гр байвал дунд зэрэг
10 гр < байвал чихэр ихтэй
100 МЛ шингэн хүнсэнд агуулагдах чихрийн хэмжээ
< 2.5 гр байвал чихэр багатай
2.51-11.25 гр байвал дунд зэрэг
11.25 гр < байвал чихэр ихтэй
Эх сурвалж: https://ikon.mn/n/33ge М.БАТЧИМЭГ