Охидын мөрөөдлийн хүүхэлдэй Барбигийн түүх үзэгч олны хүртээл болоод удаагүй байна. Гарсан цагаасаа “Box office”-д тэргүүлж, 400 сая долларын ашиг орлого олсон. Эрэгтэй, эмэгтэй хүний жендэрийн эрх тэгш байдлыг гаргаж өгсөн уг бүтээлийн хоёрдугаар ангийн талаар шуугилдаад эхэлжээ. “Warner Bros” компани тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч найруулагч Грета Гервиг шинэ уран бүтээл гарах боломжтой гэжээ. Тэрбээр нэг уран бүтээлийн ард гарсаны дараа өөр төрөл, өөр сэдэвтэй кино хийх хүсэл эрмэлзэл ихээр төрдөг тул ойрын хэдэн жилдээ үзэгч олон хүлээж байхыг хүссэн байна.
Хэрэв “Barbie 2” гарахаар бол хүйсийн эрх тэгш байдлын хажуугаар бодит ертөнцийн үнэн мөнөөс гадна ирээдүй цагийн асуудлыг хөндөж магадгүй юм. Кино шүүмжлэгчид, фэнүүд хоёрдугаар ангийг шаардаж эхэлсэн ба өөрсдийн санаа бодлоо Гервигрүү илгээх болжээ. “Mattel”-ийн гүйцэтгэх захирал Инон Крейз “Variety”-д өгсөн ярилцлагадаа “Энтертайнмент бол маш баян орчлон . Барби бол боломжийн хувьд маш өргөн бөгөөд уян хатан брэнд юм. Бид соёлын арга хэмжээ болохуйц кино бүтээхийг зорьж байна. Хэрэв та Грета, Ноа зэрэг кино найруулагчдыг өдөөж, боломжоо хүлээн авч, бүтээлч эрх чөлөөг олж авбал бодит үр дүн гарч чадна” гэжээ.
Эх сурвалж: Hollywood Life