Компанийн хамгийн сүүлийн томоохон тасалдал 2021 оны аравдугаар сарын 4-нд болсон. Тухайн үед “Facebook”, “Instagram”, “WhatsApp” болон бусад үйлчилгээ ойролцоогоор зургаан цагийн турш тасалдсан байна. Дата төвүүдийн хоорондын хөдөлгөөнийг зохицуулахад ашигладаг чиглүүлэгчийн тохиргоог буруу өөрчилснөөс болж тасалдсан гэж компани сүүлд нь тайлбар хийжээ.
Дашрам дурдахад, Цагаан ордонд эрх мэдлээ үргэлжлүүлэх нөлөө бүхий нэр дэвшигчдийг сонгох өдрийг “Супер Мягмар гариг” гэж нэрлэдэг. “Супер Мягмар гариг”-ийн санал асуулга нэгэн зэрэг Алабама, Аляска, Арканзас, Калифорниа, Колорадо, Мэн, Массачусетс, Миннесота, Хойд Каролина, Оклахома, Теннесси, Техас, Юта, Вермонт, Виржиниа, Америкийн Самоа бүсэд явагддаг учир ийн нэрлэжээ. Энэ жилийн хувьд “Супер Мягмар гариг” нь гуравдугаар сарын 5-ны Мягмар гаригт таарсан юм. Зарим хэрэглэгч “Мета”-ийн доголдлыг “Супер Мягмар гариг”-тай холбоотой юу гэх таамаглалыг ч хүртэл гаргажээ.
Эх сурвалж: REUTERS, EURONEWS, INVESTORS