МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын ес дэх тулаан тав хоногийн өмнө болсон. Тодруулбал, мэргэжлийн бокст найм дараалан ялалт байгуулаад байсан түүний хувьд ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийсэн юм.
Уг тулаанд Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгуулаад буй. Ингэснээр түүний хувьд нэг ч ялагдалгүй яваа амжилтаа бататгасан.
Тэгвэл түүний мэргэжлийн боксын 10 дахь тулаан ирэх дөрөвдүгээр сарын ихээр Флоридад болохоор товлогджээ. Тэрбээр “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдах юм байна. Хэрэв дахин ялалт байгуулж чадвал топ 10-д эрэмбэлэгдэж эхлэх аж.
МУГТ Э.Цэндбаатар энэ тухайгаа, “Миний хувьд бэлтгэл форм маш сайн байгаа. Аварга болно гэдэг зорилго л урдаа тавьсан, ялна” гэв.