Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл, 1985 оны гуравдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 2-8°С хүйтэн байжээ.
Энэ нь 1979 оноос хойших хамгийн хүйтэн гуравдугаар сар болсон юм.
Харин 2018 оны энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0-9°С хэм дулаан байсан нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн дулаан гуравдугаар сар болж байв.
Харин 2013 оноос хойш олон жилийн дунджаас дулаан гуравдугаар сарууд үргэлжилж байгаа боловч энэ жилийн хувьд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь.