“Оюутан цэрэг” хөтөлбөрийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд “E-Mоngolia” хуудсанд хандаж бүртгүүлэх боломжтой бөгөөд дараах шаардлагуудыг тавьж байна.
- 2024 оны зургаадугаар сарын 15-наас өмнө 18 хүрэх
- Голч дүн нь 2.8-аас дээш,
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан байх
Өнгөрсөн 2023 онд хамгийн их буюу 1500 оюутныг энэхүү хөтөлбөрт хамруулж байжээ. Харин энэ онд 1030 хүүхдийг хамруулахаар Батлан хамгаалахын сайд захирамж гаргасан байна.