Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг.
Тус өдрүүдэд Чингис хаан үндэсний музей ч мөн иргэдэд үнэгүй үйлчлэхээр болжээ.
2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174,512 хүн музей үзсэн тоо бий. Үүний 30% нь хүүхэд байсан аж.
Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг. Тиймээс хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэхгүй байхыг “Чингис Хаан” үндэсний музейгээс анхааруулав.
Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музейгээ үнэгүй үзүүлдэг. Хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай музейгээ хэдэн ч удаа үзэж болно.
“ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ:
ХҮҮХЭД
(0-16 настай) |
ҮНЭГҮЙ |
АХЛАХ АНГИЙН СУРАГЧ
(17-18 настай) |
15,000₮ |
ОЮУТАН
(Бакалавр) |
15,000₮ |
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН
(үнэмлэхтэй) |
15,000₮ |
АХМАД НАСТАН
(Эр 60+, эм 55+) |
15,000₮ |
ТОМ ХҮН | 30,000₮ |
ГАДААД ИРГЭН | 30,000₮ |
ГАДААД ХҮҮХЭД | 15,000₮ |