Орон нутгийн сурагчдын амралтын хугацааг өөрчлөх эрхийг аймгийн Засаг дарга нарт өгөх зохицуулалт хийжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд БШУ-ны сайд мэдээлэл хийсэн.
Уг мэдээллийг үндэслэн хаваржилт хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга нар сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхийг олгох шийдвэр гарлаа.
Аймгийн Засаг дарга нар БШУ-ны сайдаас зөвшөөрөл авч, сумдын сурагчдын амралтын хугацааг нааш татах, долоо хоногоор сунгах эрхтэй болж байна.
Харин Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй”-г мэдээллээ.