Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 28-ны Лхагва гарагт хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас танилцуулав.
Хязгаарлах хугацаа 1-2 цаг үргэлжлэх бөгөөд сэргээгдэх эрчим хүчний тухайн цагууд дахь үйлдвэрлэлээс хамааран хуваарьт өөрчлөлт орох магадлалтай юм байна. Хэрэглээг аль болох хурдан сэргээхийг хичээн ажиллах тул хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-аас уриаллаа.