Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЕБС-ийн сурагч 12 настай Б.Нандин-Эрдэнэ гурван жилийн өмнөөс тэшүүрээр өөрөө сонирхон хичээллэж эхэлсэн.
Тэрбээр эхний жилээ аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр зайл алтан медаль, хоёр дахь жилдээ ААШТ-ээс алт, УАШТ-аас хоёр зайд алт, мөнгө, хүрэл, “Хүүхдийн их наадмаас” мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн.
Харин энэ жил Б.Нандин-Эрдэнэ ААШТ-ээс хоёр алт, УАШТ-ээс гүйлтийн төрөлд алт, мөнгө, шорт трекийн хоёр зайд хүрэл медаль хүртжээ. Харин ойрын өдрүүдэд тайгын тэшүүрчин охин жил бүр амжилттай оролцдог “Мөсний баяр”-таа бэлдэж байгаа аж.
Саяхан Б.Нандин-Эрдэнэ Улсын аваргын медалийг дагалдан ирдэг 22 мянган төгрөгийн мөнгөн шагналаас 20 мянган төгрөгийг зудад өртөж буй сумынхаа малчдад хандивлажээ.