Иргэн Б.Баярмаагийн бичлэг цахим орчинд дэлгэгдсэнээр 70 гаруй сая төгрөг олсон мэдэгдэж, үүнээс 25 саяыг нь зудын эрсдэлтэй орон нутагт хандивлаж байгаагаа мэдээлсэн.
Уг бичлэгээс улбаатай Б.Баярмаад садар самуун бичлэгээ худалдан борлуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх үү гэх асуудал үүсч байгаа юм.
Тэгвэл иргэн “Б”-ийн үйлдэлд цагдаагийн байгууллагаас нийтлэг чиг үүргийн хүрээнд Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хандсан байна. Тодруулбал, тухайн бичлэгийн нийтлэл, түгээлтийг хязгаарлах хүсэлтийг ХХЗХ-энд гаргажээ.
Харин, “Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйл Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих
6.18. 1.3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах замаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Дээрх заалтыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Оюуны өмчийн улсын байцаагч шалгаж шийдвэрлэх юм байна.