Монголын “The Hu” хамтлаг 2024 оны эхний тоглолтоо Австрали улсаас эхлэх гэж байна. Тэд ирэх гуравдугаар сарын 21, 23, 24-ний өдөр болох “Knotfest Australia” фестивалиар аялан тоглолтоо эхлүүлэх гэнэ.
“The Hu” хамтлагийнхан “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуу багтсан.
Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/ “The Hu” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртээсэн билээ. Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондогт тус одонг гардуулсан юм.