Олон нийтийн цахим сүлжээнд охид нэгийгээ зодож буй бичлэг цацагджээ. Уг асуудлыг шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ЦЕГ-ХМТ-өөс “Өсвөр насны хүүхдүүдийн асуудал урьдчилсан байдлаар энэ сарын 8-ны өдөр Баянгол дүүрэгт болсон бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охин зодсон байж болзошгүй байна.

Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна” гэв.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж яваад анхаарлаа хандуулж, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн