Малдаа яваад сураг тасарсан малчныг гурав хоногийн дараа осгосон байдалтай олжээ

2024-02-14 09:571min0
9e24274097ba43c95871bc40c54a2385-1079x570

Баян-Өлгий аймаг, Буянт сум Өмнө гол багт 36 настай малчин осгожээ. Тодруулбал, малчин Б сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т 02.11-ний өдрийн 10:00 цагийн орчимд малаа тууж яваад сураггүй болсон байна. Иймд ОБГ-т хандаж дуудлага мэдээллийг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 11:40 цагт өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин Б-г 16:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж гэрээс нь баруун урд зүгт 2 км-т “Дундговь” гэдэг газраас 16:46 цагт осгосон байдалтай олжээ. Иймд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй