НИТХ-ын хурлаар өнгөрсөн Пүрэв гарагт нийтийн тээврийн автобусаар зорчих үнийг 1,000 төгрөг болгох журмыг батлаад байгаа.
Харин хэзээнээс автобусны зорчих үнэ нэмэгдэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас өгсөн мэдээллээр иргэд 1,000 төгрөг төлөөд автобусаар өдөрт дөрвөн удаа зорчих тухай НИТХ-ын баталсан журам албажихаар хэзээнээс мөрдөгдөх нь тодорхой болно. Энэ талаар иргэдэд мэдээлэх юм байна.
Журам албажисны дараа системийн өөрчлөлт хийгдэх аж.
Тэгэхээр одоогоор автобусны үнэ 1,000 төгрөг болох хугацаа тодорхойгүй байна.
Шинэ журмаар хүүхэд 200, том хүн 1,000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой болох нь.
Одоогийн мөрдөгдөж буй тариф нь том хүн 500 төгрөг төлөөд 30 минутын дотор үнэгүй дамжин суулт хийж байгаа билээ.