АН: Эрх баригчид КОВИД-19-ийн үеийн мөнгө болон ногоон автобусны асуудлаар сонсгол явуулахгүй байх бүхий л бололцоог гаргаж байна

2024-01-08 14:461min0
7site-1

УИХ дахь Ардчилсан Нам(АН)-аас КОВИД-19-ийн сонсгол болон Ногоон автобусны хэргээр мэдээлэл хийлээ.

КОВИД-19-ийн үеийн мөнгө санхүүгийн зохицуулалттай холбоотой асуудлаар сонсгол явагдаагүй. Эрх баригчид энэ хоёр асуудлаар сонсгол явуулахгүй байх бүхий л бололцоог гаргаж байна гэдгийг АН-аас онцолж байв.

Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналыг Ардчилсан Намаас өргөн бариад 50 хонож байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Ногоон автобусны хэрэгт хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хуулиудыг яаж зөрчсөнийг олон нийтэд нээлттэй л болгох гээд байгаа юм. Бараг тодорхой байгаа.

Зөвхөн 2022 онд гэхэд 1.2 их наяд төгрөгийн шууд худалдан авалтуудыг нээлттэй бишээр хийсэн. Үүний цаана хулгай, луйвар нуугдаж байгаа” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй