Сэлбэ голын усны түвшин 14 хоногт 20 сантиметр орчим дээшилж, дулааны шугамд хүрсэн ч аюулгүй гэсэн тайлбарыг албаныхан өгөөд буй.
Харин голын ойролцоох айл өрх, ААН-үүдийг усанд автуулахгүйн тулд сувагчилж усыг урсгах, усыг дээшээ түрж хөлдөөх ажлууд өнөөдөр хийгдэж эхэлжээ.
Мөсний зузаан голын баруун хэсэгт хоёр метр орчим, зүүн талд 1.5 метрт хүрчээ.
Жил бүр голын халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажилд 300 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөдөг байна.