Нийгмийн даатгалын ерөнхий газарт
10:00 цагт Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл өгнө.
Төрийн ордонд
10:00 цагт АН, МАН бүлгүүд хуралдана. Мөн ажлын хэсгүүд хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Монголын АН-аас мэдэгдэл хийнэ.
11:30 цагт Оюутолгой болон нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа. Гүний уурхайд олон тооны ажилчид угаартаж эрүүл мэнд эрсдэлд орсон ч нуусан, уурхайчдын цалинг маш багаар тооцдог болсон талаар баримт дэлгэнэ.
12:00 цагт Буриад зон олны өв дамжиж ирсэн уран бүтээл, үүх түүх гажуудах эрсдэлд ороод байгаа учир тэдний эрх ашгийг хамгаалах үүднээс буриад зон олны төлөөлөл мэдээлэл хийнэ. Мөн буриад яруу найрагч, дуучдаас бүрдсэн тоглолтыг энэ сарын 20-нд Төмөр замын чуулгад тоглоно.
Чингис хаан Үндэсний музейд
11:30 цагт Монгол шуудангийн “ЛУУ ЖИЛ” сэдэвт шинэ марк, анхны өдрийн дугтуйн нээлт болно. Мөн Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ч.Энхбатын “МОНГОЛЫН ШУУДАНГИЙН ТҮҮХ” үзэсгэлэнгийн нээлт болно.