ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

2024-01-05 08:381min0
unuudur medee mic image

 Нэгдүгээр сарын 5-ны өдрийн баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: СЕХ-нд: Тус хорооноос сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, мэдээлэл өгнө.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ногдол ашгийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

-Улсын хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилж байна.