Нийслэлээс тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийж буй хугацаанд зарим уулзварууд дахь хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар судалгаа, тооцоолол хийж байгаа аж. Тухайлбал:
Нарны хороолол орчмын урд байрлах хоёр гүүрэн гарцын орох, гарах хөдөлгөөнийг нэг чиглэлтэй болгох
Өлзий төв болон Дөлгөөн нуурын уулзварт хэвтээ тэнхлэгийн хоёр зүүн эргэлтийг хязгаарлаж, баруун эргэлтээр зорчих
ЭМЯ-ны хажууд байрлах явган хүний хоёр гарцын нэг болох зохицуулалтгүй гарцыг хаах
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Нарны хорооллын зүүн талын гүүрийг орох, баруун талын гүүрийг гарах хөдөлгөөнтэй болгож, голын хойд талын зам нэг чиглэлтэй, урд талын зам сөрөг урсгалтай хэвээр байх зохицуулалт хийж үзнэ. Уг зохицуулалтыг хийхээс долоо хоногийн өмнө хотхоны оршин суугчдад танилцуулна” гэв.
Ингэснээр Хурдын анхны барьсан гүүрэн дээр чагтан түгжээ үүсэхгүй болох аж.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр маршрут шинэчлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулах төлөвлөгөөгөө маргааш танилцуулах юм байна.