Өмнөговь аймгийн газар нутгийг хууль бусаар зарсан гэх гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогджээ.
Тодруулбал Нийслэлийн прокуророос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал, одоогийн Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд ирүүлсэн байна.
Уг саналыг хэлэлцэх хурал өнөөдөр 14:00 цагаас СБД, БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Д.Бадраа эмчлүүлэхээр БНСУ руу явсан гэх мэдээлэл байна. Хурлын товыг шүүхээс түүний өмгөөлөгчид нь хүргүүлжээ.
Энэ сард болсон нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид газар олгосон асуудал ил болж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болоод байгаа юм.