Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан зарим иргэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан үйлдэл гаргажээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг үйлдлийн талаарх гомдол, мэдээллийг бүртгэлд хүлээн авч, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлсэн.
Зөрчлийн тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулна.
Нийтээр дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ, ёс зүйг сахиж, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг зөвлөж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.