Улсын Их Хурал(УИХ) дахь Монгол Ардын Намын(МАН)-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Завхан аймгийн 21 суманд тог тасарсан асуудалтай холбоотойгоор яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа талаар Эрчим хүчний сайдын мэдээлэл сонслоо. Одоогийн байдлаар бүх сумыг тогтой болгох арга хэмжээ авчихсан байгаа юм байна.
Мөн шатахууны хангамжтай холбоотой асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын мэдээллийг сонслоо. Шатахууны хангамжийн асуудал нэг талаас тээвэрлэлт, нийлүүлэлттэй холбоотой боловч нөгөө талаасаа манай улсын хэрэглээтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа.
Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс шатахууны хангамжийн асуудлыг хэвийн байдалд оруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлт болон дотоод зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай гэж бүлгээс Ж.Ганбаатар сайдад чиглэл болгосон. Бүлгийн хуралд Ерөнхий сайд өөрөө оролцсон учир тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзсэн” гэв.