Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд цасанд шуурганаар төөрсөн дуудлага ирж, Бор-Өндөр суманд хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд арванхоёрдугаар сарын 5-ны 15:00-16:00 цагийн орчимд суудлын автомашинтай зорчиж явсан хоёр иргэн сураггүй болсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 6-ны 01:00 цагт хүлээн авсан байна. Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг 01:25 цагаас эхлүүлжээ.
Цаг уурын байгууллагаас арванхоёрдугаар сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар нэмж хүйтрэхийг анхааруулав.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+3 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байжээ.
Цасан шуурганд төөрч, хээр зогсох цаашлаад хонох шаардлага тулгарвал өөрийгөө болон хамт яваа хүнээ эрсдэлээс хамгаалах аргууд