“Fantasia studio”-ийн гоцлол хөгжимчин, хийлч Б.Билгүүн Чех улсын Прага хотын Урлагийн академид тэнцсэн анхны монгол хөгжимчин болоод буй.
Тэрбээр Чех улсыг зорьсон тухай Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Витопил өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ.
Б.Билгүүний хувьд Хөгжим бүжгийн коллежид, дараагаар нь АНУ-ын Охайо мужийн урлагийн консерваторид гоцлол хийлч мэргэжлээр суралцаж төгссөн. Харин энэ удаа Урлагийн топ академид суралцахаар Чех улсыг зорьжээ.
БНЧУ-ын Прага хотын Урлагийн академи 1799 онд Эзэн хааны зарлигаар үүсгэн байгуулагдсан, тус улсын нэр хүнд бүхий их сургуулийн нэг юм. Тус Академи нь 1990 оныг хүртэл уран зургийн Академи нэртэй зөвхөн зураачдыг бэлтгэдэг байсан бол 1990 оноос хойш чөлөөт уран бүтээлчид, архитектур, урлагийн бүтээлийг сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэдэг болон өргөжсөн байдаг.