Ирэх оноос нийтийн тээврээр зургаан сар үнэгүй зорчуулах карт тараах талаар судалж байгаа гэлээ

2023-11-21 16:501min0
-24052022-1653361524-638841247-789cd849-69d6-4ff1-940d-aca6f3e6177a

Нийтийн тээврээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаатай үнэгүй зорчих картыг иргэдэд тараах тухай мэдээлэл гараад байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Ирэх онд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах шинэ автобуснууд оруулж ирнэ. Үүнтэй зэрэгцүүлэн системийг шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа.

Зургаан сарын хугацаанд үнэгүй зорчих карт иргэдэд тараах эсэх нь одоогоор судалгааны шатанд байгаа. Үүний зорилго нь иргэдийг нийтийн тээврийн үйлчлүүлэх итгэл үнэмшил төрүүлэх, нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн бодит тоог гаргахад оршино” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй