Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар тогтоожээ

2023-11-15 15:171min0
мөнгө-580x365

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурал өнгөрсөн сард болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

Ингэхдээ 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд мөрдөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 3,929 төгрөг буюу сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.

Мөн 2025 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны тавдугаар сарын 1-ний дотор шинэчлэн тогтоохоор болжээ.

Холбогдох хуульд зааснаар хүн амын амьжиргааны доод түвшний өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, инфляцын түвшин зэрэгтэй уялдуулан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоодог.

l9q0rg_402547281_2496465943868226_2698837308613251831_n_ph Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар тогтоожээl9q0rg_402547281_2496465943868226_2698837308613251831_n_x974 Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар тогтоожээ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй