БОАЖЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулж, гол усны бохирдлын тухай мэдээлэл өглөө.
Усны газрын дарга З.Батбаяр “Туул гол маш их бохирдолтой хэвээр байна. Ковидын үеэр уг голын бохирдол бага байсан ч буцаад бохирдлын хэмжээ өндөр боллоо.
Зайсангийн уулын аманд байгаа гурван хотхоны ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар өвчин үүсгэгч нян илэрсэн. Хүн бие зассаны дараа гэдэсний савханцар өвчин үүсгэгч нянгаас сэргийлж гараа угаадаг. Гэтэл гараа угааж сэргийлдэг бодис ундны уснаас илэрч байна. Өмнө нь Сэлбэ гол, Шадивлан, Хандгайтын гүүрний уснаас илэрч байсан тухай мэдээлж байлаа.
Улаанбаатарын хэмжээнд байгаа 680,000 нүхэн жорлонгоос ундны ус бохирдож байна. Голын, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх барилга байгууламжийг нураана гэдэг асуудал мөн үүнтэй холбоотой.
Ундны уснаас илэрч байгаа нянгууд өөрсдөө худаг гаргасан газарт илүү илэрч байна. Худаг гаргадаг компаниуд стандартыг мөрдөж ажиллаж байгаа эсэхийг шалгаж, зөрчил байвал эрхийг цуцална.
Иргэд, байгууллага зөвшөөрөл бүхий компаниар худаг гаргуулж байхыг зөвлөе.
Усны төвлөрсөн шугамыг зэс хоолойгоор хийх шаардлагатай болж байна.
Зуны үерийн үеэр дөрвөн хүний амь нас харамсалтайгаар үргэдсэн. Үер нь хүйтний улиралд зуд хэлбэрээр үргэлжилж, найман хүний амь эрсэдлээ, Эдгээр иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Малчид одоо өвөлжөөндөө буугаагүй байна. Өвөлжөө нь усгүй газар байдаг. Анхны цас орохоор малчид өвөлжөөндөө буудаг. Бидний амьдралын алхам тутамд усны нөөц шаардагддаг. Анхны цас их оронгуут өвөлжөөндөө бууж амжаагүй байсан малчид эрсдэлд орж байна” хэмээн ярилаа.