Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2023.10.29/ цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрбээр нийслэлд тулгамдсан асуудал болох замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах болон шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо танилцуулсан юм.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Ногоон автобусны дуулиан намжаагүй байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор олон улсын нээлттэй тендер шалгаруулсан. Арваннэгдүгээр сарын 23, 24 өдөр гэхэд нээлттэй тендерээ шалгаруулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ойролцоогоор 700 орчим евро стандартын шаардлага хангасан автобусаар Улаанбаатар хотын парк шинэчлэлийг амжилттай хийнэ” гэлээ.