Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Эдийн засгийн байнгын хороо
09.00Цагт:“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Төсвийн байнгын хороо
10.00Цагт: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
Нийгмийн бодлогын байнгын хороо
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Нийгмийн бодлогын байнгын хороо
14.00Цагт: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
15.00Цагт: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хурал