УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “2024 онд 60 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдээд байна. Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөг байхаар төсөөлж байгаа. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг өөрчлөх шаардлага үүсэж байна.
Ирэх онд
- Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг
- Төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг
- Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг байхаар байна” хэмээв.