Бразилийн шигшээ баг болох “Аль-Хилал”-ын довтлогч Неймар шигшээ тоглолтонд зүүн өвдөгний урд талын загалмайн шөрмөс тасарсан тул хагалгаанд орохоор болжээ.
Мягмар гарагт болсон шигшээ тоглолтоор Уругвайн шигшээ багыг 2:0 харьцаатайгаар хожиж байсан ч 31 настай Неймар гэмтлийн улмаас нулимс дуслуулан дамнуурган дээрээс талбайг орхилоо.
Неймар хэдий хугацааны дараа талбайд гарах нь тодорхойгүй байна.
Бразилийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Эдналдо Родригес “Бразилийн болон дэлхийн хөлбөмбөгт Неймар эрүүл саруул эргэж ирэх хэрэгтэй. Учир нь түүнийг талбай дээр байхад хөлбөмбгийн тоглолт илүү аз жаргалтай болдог “хэмээлээ.
Энэ тоглолтод Бразил хожсон ч Неймар хагас шигшээд Германы багт 7:1-ээр хожигдсоноор Неймар үлдсэн тоглолтод оролцох боломжгүй болсон юм.