2023-10-12 18:281min00

Өнгөрсөн шөнө Таван буудал хавиар их хэмжээний хүхрийн давхар исэл хэмжигджээ

6osq5v_Screen_Shot_2023-10-12_at_15_32.24_x974
Таван буудал хавийн агаарын чанар хэмжигч төхөөрөмж өнгөрсөн шөнө 01:00-09:00 цаг хүртэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх их хэмжээний хүхрийн давхар исэл хэмжигджээ.

Хүхрийн давхар ислийн агууламж өндөр заасан хугацаа нь шөнийн 01:00 цагт бөгөөд 202 байсан байна.

agaar.mn сайтаас харвал:

Харин 15:00 цагийн байдлаар Хүхрийн давхар ислийн агууламж 64 болж буурчээ.

Хүхрийн давхар ислийн агууламж маш өндөр байвал эрүүл хүмүүст хүртэл шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.