Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг УИХ хэлэлцэв.
Энэ үеэр тэрбээр “Миний бие хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Сонгинохайрханчууддаа баярлалаа. Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд зэрэг албан тушаалыг хавсран гүйцэтгэж ирлээ.
Энэ хугацаанд 100 орчим хуулийн төслийг санаачлах болон хамтарсан баг ахалж, ажлын хэсэгт орж ажилласан байна. Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэрээр 55 ажлын хэсгийг ахалж ажилласан. Хамтран зүтгэж байсан журмын нөхдөдөө талархал илэрхийлье.
Нийслэлийн 1.7 сая хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллана. УИХ, Засгийн газрын зүгээс бидний оруулж ирэх шинэчлэлийн бодлогыг цаг алдалгүй дэмжиж өгөхийг хүсье” хэмээв.