Жин бол баялаг түүхтэй, өвөрмөц шинж чанартай нэрмэл алкохолын төрөл юм. Жин нь 17-р зуунд Нидерландаас анхлан эмийн бэлдмэлийн зориулалтаар бүтээгдсэн. Одоо харин өвөрмөц амтаараа коктейлийн чимэг болж буй. Жинийн орцонд ихэвчлэн ургамал багтдаг ялангуяа арц жимс нь гол охь ургамал бөгөөд сүүлийн жилүүдэд зах зээлээ тэлж, хэрэглээ нь улам нэмэгдэж буй юм.
Монгол Улсын зах зээлд ч ЖИН шинээр нэвтэрч, соёл хэрэглээ нь олон нийтэд танигдаж эхлээд буй. Одоогийн байдлаар Монгол Улсын зах зээлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 3 төрлийн жин байдаг бөгөөд 4 дэх төрлийг “Lavai Trade llc”, “SPIRITS SEEKERS” компанитай хамтран импортолж, энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлийг тэлж сонголтыг нэмэгдүүлж байна.
Spirit seekers нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд Үзэсгэлэнт байгальтай Камбожийн Меконг мөрний дагуу ургадаг ургамлуудаас охь аван өвөрмөц, дахин давтагдашгүй , онгон байгалийн амтыг шингээн нэрж бий болгодгоороо бусад жинээс онцлог юм. Уг жин нь улсдаа хамгийн их борлуулалттай дээд зэрэглэлийн жин гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж олонд хүрсэн байдаг.
Уг тансаг зэрэглэлийн жинийн нээлт 2023 оны 10 сарын 7 нд Vault клубт болсон ба энэ нээлтэд оролцсон олны танил эрхмүүд, жинд дурлагсдыг шинээр орж ирж буй жинийн хольцтой олон төрлийн коктейлиор чадварлаг барменууд дайлсан юм. Урилгын дугтуйнд буй хясаанууд тэдний оройг сонирхолтой болгосон ба тэдгээр хясаануудаар тансаг жинийн амттай коктейлийг авах эрх юм. Хэрэв илүү ихийг хүсвэл бусадтай хясаагаар блэкжек тоглож коктейлийн хясаагаа нэмүүлж болно. Улаан өрөөнд байх жазз хөгжим намуухан эгшиглэсэн блэкжек тоглох ширээ эхний мөчүүдэд уригдсан хүмүүсийн сонирхлыг татсан учир тоглож байсан бол үдэшлэг эд дундаа орох үед тоглоомын дүрмийг ойлгосон, тансаг жинийн коктейлийг ахин уухыг хүссэн хүмүүсээр хүрээлэн бужигнаж байлаа.
Нээлтийн арга хэмжээнд 3 төрлийн өрөө байсан ба намуухан, эрч хүчтэй, бүтээлч гэж хуваан чимэглэгдсэн.
Намуухан өрөө бол тансаг жинийн коктейлийг амтархан ууж, тайван сууж яриа өрнүүлэх боломжтой хээнцэр өрөө ба навчин тамхины утаа улаан гэрэлд угалзран харагдаж, эмэгтэйчүүдийн хээнцэр хувцаслалтад гарт нь барьсан чамин хундагатай, үзмэн ягаан коктейль донжтой зохицно.
Эрч хүчтэй өрөөнд ороход тэрээр өвөрмөц хэмнэлтэй аяыг тоглуулж буй ДЖ угтана түүний аяа мэдрэн хооронд нь эвлүүлэн хоршуулах, толгойгоо дохин өөрийн зохиосон хэмнэлдээ орж буй байдал заалны төвд чимэгтэйеэ үзэгдэнэ. Түүнийг тойрон эрч хүчээр дүүрэн хэмнэлд доргин бүжиглэх залуус энэ хэмнэл, орчин, тансаг коктейлийн сэтгэл ханамж, мэдрэмжүүдээ биеэрээ илэрхийлэх мэт жаргалтай.
Бүтээлч өрөөнд миний сэтгэлийг татсан их зүйлс байсан. Жинийг үзэсгэлэнт байгалиас гаргаж авсан гэдгийг мэдрүүлж буй мэт таазаа үзэсгэлэнтэй навч цэцэгсээр чимсэн байсан. Энэ өрөөнд зонхилж буй мэдрэмж бол сэтгэл ханамж, баяр баясгалан. Өрөөний буланд бидний дунд хит болсон поп дуунуудыг эгшиглүүлэх ДЖ байх байх ба дагаж дуулсан, бүжиглэсэн, сэтгэл ханамжтайгаар нэгэнтэйгээ мэдрэмжээ хуваалцаж буй хүмүүс байна.
Нээлт хүн бүхнийг уйдаах завгүй байлгасан нь илт, нээлтийн дундуур бие дээрээ уран байгалийн зургийг зуруулсан “body art” үзэсгэлэнтэй эмэгтэй бүх өрөөн дунд уян налархай усны урсгал мэт найган алхлах нь Монгол Камбожийн үзэсгэлэнт байгалийг илэрхийлэх мэт.
Нээлтийн гол танхимд дурсгалын зургаа татуулахад тохиромжтой мөн л өвсөөр чимэглэгдсэн хана байх ба тэр зааланд амтат сүшигээр тэйкний тавцанг дүүргэн тавьсан байлаа.
Уг нээлтийн бүх цаг үеүдэд шинэ жинийн нээлтийг чимж байсан ганц гол зүйл нь оролцогчид бүгд энэхүү жинийн амтархан ууж байсан нь юм.
Энэ нээлтэд гайхшируулах зүйлс дундаршгүй их байлаа. Хэдийн Монголчуудын дунд уран бүтээлүүдээрээ алдаршсан эрхмүүд уран бүтээлээрээ шинэ жинийн нээлтийг онцгойруулсан ба үүнд Rookie, Dj Nex, Bekatrina, Gvnsor, Libguun, Dj maggod, Dj ami нар байсан юм.
Үүгээр ч зогсоогүй Нээлтийн хамгийн гал гарсан хэсэг болох дуудлага худалдаагаар:
“23крантны алт, Францын царс мод, Хүн орхоодойн нэрмэлийн орцтой Seekers Liquid Gold” нь 5 сая хүрсэн юм. Энэ тансаг зэрэгллийн жинийг авсан эрхэм бол Б.Шинэбаяр байлаа. “Seekers Spirits” болон “Jason Kong Gin”-ийг Монгол дахь нээлт нь Меконгийн мөн чанар Монголын тал нутгийн соёл хоорондын гүүр болж байна. Мэдрэмжийг баясгаж, мөнхийн дурсамжийг бий болгох сэтгэл хөдөлгөм аялал үүгээр эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд оролцож чадаагүй хүмүүст Seekers Spirits болон Jason Kong Gin нар Монгол даяар сонгогдсон газруудад худалдаалагдаж байгаа бөгөөд, Зүүн өмнөд Азийн амтыг нээн илрүүлэх аяндаа хүн бүрийг урьж байна.
Сэтгүүлч Б.Батхишиг