1.Та өөрийнхөө талаар, язгууртан гэр бүлийнхээ талаар яриач?
- Мэдээж манай гэр бүл өвөрмөц, баялаг түүхтэй. Миний элэнц өвөө бол Камбожийн түүхэнд нэр хүндтэй бөгөөд тэрээр Нородом Сианук хаан байсан. Миний эмээ Эрхэмсэг гүнж Нородом Бофа Деви тэр бол хаан Нородом Сианукийн анхны охин байсан. Одоогийн хаан Нородом Сихамони бол миний эмээгийн дүү бөгөөд Камбожийн хааны удамтай гүн гүнзгий холбоотой байсныг тэмдэглэх нь зүйтэй. Би энд гэр бүлээ төлөөлж байгаадаа маш их бахархаж байна, цаашид ч бахархах болно.
- Өөрийнхөө тухай яриач, одоо юу хийж байгаа вэ?
- Би Камбож дахь “Seeker Spirits”-ийг удирдаж байгаа бөгөөд миний одоогийн эрхэм зорилго бол өөрийн брэндээ гадаадад борлуулан, олон улсад танигдах явдал юм. Камбожийн язгуур үндэс, ертөнцийг харах өнцөг зэрэг өвөрмөц хослолын ачаар энэ компани миний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. “Seekers”-ийн хамт олны хүсэл эрмэлзэл миний хүсэл эрмэлзэлтэй төгс нийцдэг бөгөөд би тэдний алсын харааг хэрэгжүүлэхийн төлөө бүхнээ зориулна.
Монголд бидний брэнд Лавай Трейд ХХК-тай хамтран том үүд хаалгаа нээсэн учраас би үүнд туслалцаа үзүүлэн, Монгол Камбожийг холбосон гүүр, нүүр царай нь болно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг . Элэгсэг дотно Монголчуудад онцгой бүтээгдэхүүнээ хүлээн зөвшөөрүүлэх, хайрлуулан, хүндлэгдэхийг хүсэж буйгаа хэлхийг хүсэж байна.
- Та бидэнд ‘SEEKERS SPIRITS’ ийн талаар танилцуулаач ?
- Seeker Spirits бол 2018 оны дундуур бий болсон брэнд бөгөөд үзэсгэлэнт хосууд болох Таня (Англи гаралтай), Марко (Испани-Герман гаралтай) Камбожид ирж суурьшин багагүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд тэд жинд маш дуртай байсан.
Тэдний байрладаг Зүүн Өмнөд Азид жин нь ховор байсан. Ингэснээр Камбожи дахь Меконг мөрнөөр хүрээлэгдсэн нуугдмал эрдэнэс болох жинд агуулагдаж болох олон тооны орц найрлагыг тэд нээн илрүүлсэн юм. Нимбэгний өвс, кэхмер лаврын навч, Баттамбангийн жүрж, помело, эрвээхэй вандуй цэцэг, Мондулкири кофены буурцаг, пандан өвс гэх мэт. Манай бүс нутагт өвөрмөц жинийг бий болгох эдгээр ургамлууд нь SEEKERS SPIRITS ийг амилуулж өгдөг.
Ийнхүү байгалийн гайхамшгаас урам зориг аван тэд SEEKERS SPIRITS-ийг бүтээх аян эхлүүлсэн.Ингэснээр Камбожийн зүрхэнд орших Пномпен хотод байрладаг Seeker Spirits байгуулагдсан цагаасаа хойш улам хүчирхэгжин, Камбожид хамгийн их борлуулалттай дээд зэрэглэлийн жин гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж олонд хүрсэн.
Одоо бидний зорилго бол Хүчирхэг Меконг мөрөн, Камбожийн гоо үзэсгэлэнг бахархалтайгаар төлөөлөн дэлхийн тэргүүлэгч жин үйлдвэрлэгчдийн нэг болох .
- Та Монгол улсад хоёр дахь удаагаа ирж байна гэсэн тэгвэл Монгол орны тухай, соёлын талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?
- Монгол бол миний нүдээр зочломтгой, сэтгэл татам орон. Ердөө гуравхан сая хүн амьдардаг уудам газар нутаг, онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтад зэрэг өвөрмөц гоо үзэсгэлэнг нэгэн цогц агуулдаг.
Өмнө нь ирэхдээ би найзуудтайгаа Орхоны хөндийгөөр мартагдашгүй аялалд гарсан юм. Энэ аялал миний хувьд мартагдашгүй дурсамж, мөн туршлага болж өгсөн. Нүүдэлчин ард иргэдтэй уулзах, монгол хоолны тансаг амтыг амтлах зэрэг энэ бүгд миний хувьд шинэ нээлт болсон.
Морь унахаас эхлээд тэмээ хүртэл, Монголын сүрдэм уул, толгодыг мөн өвөрмөц тогтцыг нүдээр үзэх нь Монгол улсыг дахин давтагдашгүй гэдгийг надад мэдрүүлсэн . Монгол орноор аялж чадаагүй олон хүмүүс энэ мэдрэмжийг мэдрээгүй байж болох ч Монголыг байгалийн гоо үзэсгэлэнгээр нь үнэлж, алдаршуулах цаг нь болсон гэж би боддог.
Мөн энд ирээд намайг гайхшируулсан бас нэг зүйл нь Монголын залуус, бүтээлч авьяаслаг, мөн хамгийн үнэлүүштэй зүйл нь тэд англиар маш чадварлаг ярьдаг . Уран бүтээлчид, хөгжимчид болон бусад бүх залуус эрч хүчээр дүүрэн байдаг. Энэ нь тэдний өөрсдийгөө шинэ зүйлд үргэлж сорьж, одоо цагтаа үр бүтээлээр дүүрэн амьдрах хүсэл эрмэлзлээс үүдэлтэй гэж би боддог.
Монголын уламжлал нь залуу хойч үеийнхэнд хадгалагдан үлдэж, эх орныхоо төлөө гайхалтай хувь нэмэр оруулахын тулд зүрх сэтгэлээ дайчлахад түлхэц өгдөг.
Зочломтгой зан, байгалийн гайхамшиг, бүтээлч, эрч хүчтэй залуусаараа Монгол миний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Энэ бол хязгааргүй боломж, зүйрлэшгүй гоо үзэсгэлэн цогцолсон орон бөгөөд дэлхийн тавцанд цэцэглэн хөгжиж байгааг хараад би баяртай байна.
5.Таны монголд ирсэн зорилго юу вэ?
- Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Тэгэхдээ шинэлэг санаа, уран сэтгэмжийг шингээсэн Жин, Архи, Ликер зэрэг гайхалтай цувралыг багтаасан “Seekers Spirits” цуглуулгыг Лавай Трейд ХХК-тай хамтран монголын зах зээлд гаргах гэж буй минь энэ. Бидний аялал Зүүн өмнөд Азийн сэтгэл татам тохой болох Камбожын Меконг мөрнөөс эхэлсэн бөгөөд тэндхийн өвөрмөц ургамал болох арц жимснээс эхэлсэн. Чухамхүү энэ гайхалтай жимс нь ‘Seekers Spirits’ жинийг бүтээхэд хөдөлгөгч хүч болсон юм. Ингээд бид 2023 оны 10 сарын 7нд үзэсгэлэнт Vault клубт цугларч, Монголын ард түмэнд бүтээгдэхүүнээ танилцуулах сайхан мөчийг бий болголоо.Энэ үйл ажиллагааны Камбожийн мөн чанарыг амтлах, эргүүлээд бидэнд өгсөн урам зоригийг мэдрэх мөч сайхан байлаа. Ийнхүү бид Монгол дахь жинийн зах зээд шинэ хуудас нээн, өөрсдийн бүтээгдэхүүнээ төлөөлөн ирж буйдаа хязгааргүй ихээр догдолж байна. Энэхүү нээлт нь ‘Seekers Spirits’ ийн мөн чанартай адил онцгой, адал явдалтай, талархууштай болсонд мөн Монголчууд бидний бүтээгдэхүүнийг таашаан хүлээн авч буйд баяртай байна.
- Танд Монголчуудад хандаж хэлэх үг байна уу?
- Би Монголын гайхалтай ард түмэнд чин сэтгэлээсээ Бүтээлч, үзэсгэлэнтэй, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байгаарай.
Би энд хоёрхон удаа ирсэн ч гэсэн Монгол миний хоёр дахь эх орон шиг санагддаг. Би энд маш олон сайхан хүмүүстэй танилцсандаа баяртай байгаа бөгөөд уулзалт бүр нь надад мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн. Эрч хүчтэй шөнийн амьдрал, адал явдалт мэдрэмж гээд энд бий болгосон туршлага, дурсамжтай мөчүүд минь надад урам зориг өгөхгүй байхын аргагүйгээр тод үлдсэн.
Тиймээс, товчхондоо, миний захиас бол: Өөртөө үнэнч байж, өсөлт хөгжилтийг хүлээн зөвшөөрч, үргэлж суралцаж буй энэ орныхоо гоо үзэсгэлэнг илүү тодотгож өгөөрэй. Надад өгсөн урам зориг өгсөнд баярлалаа, мөн төгсгөлгүй боломжоор дүүрэн ирээдүй энд байгаа гэдгийг битгий мартаарай!