₮7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөл нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болжээ.

Энэ үеэр шүүгдэгч С.Батдөл болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцсэн байна. Улмаар шүүгдэгч С.Батдөлийн хорих ялаас хоёр жилийг хассан талаар албаны эх сурвалж хэллээ.

Эргэн сануулахад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Батдөлд 12 жилийн хорих ял оногдуулсан байдаг.

Тодруулбал шүүгдэгч С.Батдөлийг дараах гэмт хэргүүдэд гэмт буруутайд тооцож байсан.

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,
  • шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон билээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн