Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд “цахим” орчинд ихэвчлэн үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байдаг талаар цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг гаргажээ.
“Та олон хүнтэй ганцаараа тоглож байна, нөгөө талд бүх хөзрийг харж байдаг”
Гэмт этгээдүүд нь poker буюу мөрийтэй тоглоомын аппликэйшн, сайт нээж, хэд хэдэн хаягаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл цахим тоглоомын өрөө /ширээ/-нд 8 иргэнийг нэг группт оруулж, үнэндээ 8 иргэний олонх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч хаягаар зэрэг нээж, тоглож байдаг. Үүнийг сонирхогч иргэнд олон тоглогчтой мэт сэтгэгдэл төрүүлэн мөнгө хожих боломжийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл та 7 хүнтэй ганцаараа тоглож байна, нөгөө талд бүх хөзрийг харж байдаг.
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн арга гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй.
Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.
Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хуулийн зохицуулалтууд: