УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны 9 сарын 25 нд Монгол Улс болон ОХУ-ын хамтарсан парламентийн комисс байгуулж, анхны хурлаа хийсэн нь олон нийт болон салбарын судлаачдын анхаарлыг татаад буй. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд ард түмэн өөрийн сонгосон гишүүнээрээ дамжуулан төр барих эрхээ эдэлдэг. Гэтэл бусад улсын парламенттай хамтарсан комисс байгуулж, санал хэлэлцэж буй нь Үндсэн хууль зөрчиж байгаа гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гэдгээ Ардчилсан намын гишүүн улс төр судлаач Т.Хүрэлбаатар мэдэгдлээ.