ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цагдаагийн байгууллага сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүүхдийг эрэн сурвалжилж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн. 1996-2022 оны хооронд 16 хүүхэд сураггүй алга болсон. Үүнээс гэмт хэргийн улмаас алга болсон байж болзошгүй хоёр хүүхэд бий.
Сэлэнгэ, Дорноговь аймагт тухайн хоёр хэрэг бүртгэгдсэн байдаг. Харин 14 хүүхэд ахуйн ослын улмаас алга болсон тул цагдаагийн байгууллага тасралтгүй эрэн сурвалжилж байна” хэмээв.