УИХ-ын чуулганы хуралдаанаар томилгооны сонсголын талаарх Үндсэн Хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
ҮХЦ болон Байнгын хороод дүгнэлтээ танилцуулж дууслаа. Одоо гишүүд асуулт асууж, үг хэлж өндөрлөснөөр санал хураа.
Эцэст нь ҮХЦ-ийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн, УИХ-ын тогтоолыг батлав.
Энэ талаар тодруулбал 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр болсон ҮХЦ дунд суудлын хуралдаанаар цэцийн гишүүнийг томилохын өмнө нээлттэй сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Энэхүү дүгнэлтийн Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж дүгнэсэн.
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн ихэнх нь байнгын хороодын дүгнэлтүүдийг дэмжих нь зүйтэй гэж үзэв.