Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцууллаа.
Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 7% гэж төсөөлж байгаагаа Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Макро үзүүлэлтүүдээс харвал дотоодын нийт бүтээгдэхүүний үнийг 74,000 тэрбум төгрөг гэж тооцсон бол төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөгөөр, зарлагыг 27.2 их наяд төгрөгөөр тооцоолжээ. Мөн төсвийн алдагдал 2.1 их наядаар хэмжигдэж байгаа аж.
Сангийн сайд Б.Жавхлан: “Энэ жил төлбөрийн тэнцэл одоогийн байдлаар 500 сая ам.долларын нэмэхтэй явж байгаа. Энэ нь Төвбанк дахь валютын нөөц хоргодохгүй гэсэн үг. Цаашид ч барих гэж хичээнэ. 2024 оны төсөв өмнө жилээсээ таван их наяд төгрөгөөр тэлж байгаа” гэв. Ирэх жил нүүрсний хувьд 60,000 мянган тонныг экспортлохоор төсөөлжээ. Харин зэсийн үнийг 9,000 ам.доллар гэж тооцжээ. Түүнчлэн инфляцыг 8.5 хувь байна гэж тооцсон аж.