Нүүрс тээврийн үйл ажиллагааг шударга, хуулийн дагуу хэрэгжүүлэхийг “Монгол Тээвэр нэгдэл”-ээс шаардаж, мэдэгдэл хийлээ.
Тэд “Сүүлийн үед нүүрсний тээвэр ашигтай гэх байдлаар хандаж янз бүрийн гадна, дотны “зүсээ хувиргасан” компани энэ салбарт орж ирж байна. Хил гарахад ашиглагддаг C зөвшөөрлийг “Эрдэнэс таван толгой” компаниас тэдэнд бүгдэд нь тэгшитгээд өгчихдөг. Хуулийнхаа дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавилгүй, өөрсдөө хэл аманд орохгүй хэмээн бүгдэд нь олгож буй нь шударга бус юм.
Мөн энэ бүх тээврийн ажиллагааг хариуцах ёстой Зам тээврийн яам хариуцлагаас зугтан, асуудлаас хол байна. Уул уурхайн компани тээврийг үйл ажиллагааг хариуцаж буй нь буруу юм. Цаашид бид тогтвортой, хуулиа дээдэлдэг нь компаниудаа тээвэрт явуулахгүй бол 10-20 жолооч нар нь хоорондоо хэрэлдэж, үл ойлголцол гарч байна. Өмнө нь нэг улиралд 14 мянга гаруй автомашин явж байсан бол одоо 18 мянга болтлоо өссөн. Улиралд 4000-аар нэмэгдсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй.
Тиймээс зам тээврийн яам, Уул уурхайн яам, Эрдэнэс таван толгой компани зэрэг холбогдох байгууллагууд нь ажлын хэсэг байгуулж, асуудлыг анхааралдаа авч, арга хэмжээ авахыг шаардаж байна. Нүүрсний биржийн худалдаанд зарж буй нүүрсний хамгийн хүнд бөгөөд бага дуудлагаар нийлүүлдэг тээврийн 70 хувийг бид хийсэн” гэсэн юм.