Хангарьд ордны баруун талд

09:00 цагт Эрдэнэс Таван Толгойн оффисын шинэ барилгын үүдэнд нүүрс тээвэрлэгчдийн Монгол тээвэр нэгдлийнхэн хууль хэрэгжүүлэхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийлнэ.

Улсын хоёрдугаар эмнэлгийн хурлын зааланд

09:00 цагт Олон улсын дүрс оношилгооны форумын нээлт эхэлнэ.

Төрийн ордонд 

10:00 цагт Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.

С.Зориг агсны хөшөөний дэргэд 

11:00 цагт Цэцэг өргөх ёслол болно.

Blue Sky tower 3 давхрын Diamond танхимд

11:00 цагт “Хүний эрх ба Үзэл санааны хоригдол” форум болно. Ардчилсан нам, Хүний эрхийн хороо хамтран зохион байгуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Шүгэл үлээгч, иргэн Г.Ган-Очир өлсгөлөн зарлах болсон талаараа мэдээлэл хийнэ.

Туушин зочид буудалд

14:30 цагт Монгол улс, ӨМӨЗО-ны гурав дахь удаагийн хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт болно. Энэ үеэр БНХАУ-ын бүс нутаг Монгол Улстай эрчим хүч, металлурги, худалдаа, хөдөө аж ахуй, био анагаах ухаан зэрэг таван салбарыг хамарсан 20 тэрбум 260 сая юанийн гэрээний үнэ бүхий нийт 21 хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн