Рэппэр Roockie буюу У.Мөнхбагана эхнэрээ зодсон гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын ХМТ-өөс “Өчигдөр буюу есдүгээр сарын 27-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Маргаан болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байж болзошгүй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна” гэв.